Getting Started

Уншигчийн тухайд

2-р зүйл. Хүн буюу Бид номын “Уншигч” хэмээгдэгч хэн болохын тухайд.
  1. “Хүн буюу Бид” хэмээх номыг уншин дотоод агуулгыг ойлгосон, мөн далд утгынх нь хэм нөлөөг мэдрэхийг хичээн буй энгийн хүмүүсийг “Уншигч” гэнэ.
  2. Уг номыг өөрийнх нь “түгэх арга”-аар нь олж авсан буюу өөрөө эрж хайн байгаа газрыг нь олж мэдсэн, улмаар биечлэн очиж авсан хүмүүст номын утгыг гүнзгий ойлгоход нь туслах далдын дэм (дагал) тусгайлан нөлөөлнө, хэмээн ойлговол зохино.
  3. “Хүн буюу Бид” номын уншигчдын бүлхэм гэх Facebook групп болон serengy.net сайтын уншигчдын хэсэгт гишүүнээр бүртгэгдсэн хүмүүс уг номын тухай илүү дэлгэрэнгүй мэдээллүүдийг олж авах боломжтой байна.
  4. Номын утгыг хэр хэмжээнд ойлгож байгаагаар нь уншигчдаа хэсэгчлэн хувааж болох ба тухайн хэсгүүдэд нь тохирсон аргаар суурь ойлголтуудыг нь хялбаршуулж эсвэл дэлгэрүүлэн ойлгуулах аргыг хэрэглэдэг. Эдгээр ажлуудыг номын бүлхэмийн “Чиглүүлэгч хөтөч”-үүд гүйцэтгэдэг.

Уншигчдыг:

  1. Уг номыг уншаад шууд ойлгон хүлээж авах хүмүүс,
  2. Хоёр болон түүнээс дээш удаа уншиж байж утгыг нь авах хүмүүс.
  3. Хэд ч уншаад үл ухах хүмүүс.
  4. Огт уншиж чадахгүй байгаа хүмүүс, гэхчилэн ангилна.
  5. Уншигчаас хандагч болох дүрэм үйлчлэх ба “Хүн буюу Бид” номыг уншаагүй хүмүүст хандагч болох боломж үл бүрдэнэ.
Copyright © 2026