Getting Started
ТББ тухайд
Problèmes courants et solutions liés à Docus.
- “Хүн буюу Бид” НҮТББайгуулга нь анх 2021 онд “Хүн буюу Бид” номонд агуулагдах шинэ үзэл санаан дор нэгдсэн хэсэг залуусын санаачлагаар байгуулагдсан бөгөөд номоо олон нийтэд сурталдан таниулах, түгээн дэлгэрүүлэх үндсэн зорилготойгоос гадна Сэрэнги үзэл санааг хүн төрөлхтний оюун сэтгэхүйд төлөвшүүлж, ёс зүйд тулгуурласан шинэ сэтгэхүй рүү аажмаар шилжүүлэхээр ажиллаж буй ТЭД-ний үйлсэд өөрсдийн хүч хэмээ нэгтгэн, хамтарч оролцох хүсэлтэй Монгол залуусын байгууллага юм.
- Тус байгууллагын эрхэм зорилго нь ахуйд бус сэтгэхүйд суурилсан Сэрэнги үзэл санааг түгээх, Сэрэнги хүмүүсийг бэлдэх, тэднээр дамжуулан олон аяст нийхэмийн сэтгэлзүйг эелүүлэн нэгтгэх, соён гэгээрүүлэх, улмаар эрх зүйт бус ёс зүйд тулгуурласан хүмүүнлэг нийгмийг цогцлоон бий болгоход оройлон оролцоно.
- “Хүн буюу Бид” НҮТББ нь, “Хүн буюу Бид” номын бүлхэмийг эрх зүйн хувьд бүрэн төлөөлж ажиллахаас гадна (олон нийт, хуулийн этгээд, байгууллагатай харьцах, хамтран ажиллах үед) тус бүлхэмийн ашиг сонирхол, үзэл бодлоо илэрхийлэх гол субъект нь байна.
- Тус байгууллага нь, Төрийн бус байгууллагын тухай хуультай нийцүүлэн баталсан дотоод дүрэмтэй бөгөөд үйл ажиллагаандаа өөрийн тамга тэмдэг, бэлгэдэл, банкин дахь харилцах данс, албан бичгийн хэвлэмэл хуудас зэргийг хэрэглэнэ.
- НҮТББайгууллага нь Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөл, Гүйцэтгэх удирдлагын бүтэцтэй байх ба эдгээр нэгжийн эрх, үүрэг, бүрэлдэхүүн, сонгох, бүрэн эрхийн хугацааг дуусгавар болгох журмыг дотоод дүрэмдээ заасан байна.